КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АЖЛЫН ЗАР

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 90 дүгээр тогтоол, Соёлын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Ажлын алба нь үүсэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.

Тус зөвлөлийн Ажлын алба нь дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

1. БАЙРШЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах
  • Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэрээ хэлцэл, санамж бичиг байгуулахад оролцох
  • Зураг авалт хийхтэй холбоотой Монгол улсын байршлын талаарх мэдээллийг сурталчлан таниулах
  • Олон улсын төсөл, хөтөлбөр, арга хэмжээг судлах, хэрэгжүүлэх
  • Удирлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай авч хэрэгжүүлэн, биелэлтийг удирдлагад тайлагнаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх
  • Олон улсын харилцаа, менежмент, соёлын менежмент  чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
  • Төрийн болон төрийн бус байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Төлөвлөх, зохион байгуулах, биелэлтийг хангах чадвартай
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадвартай
  • Газар зүйн байршлын мэдлэгтэй бол давуу тал болно.

2. БУЦААН ОЛГОЛТЫН САНХҮҮГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллах
  • Харьяа яам, агентлаг холбогдох байгууллагад мэдээ, тайланг гарган хүргүүлэх
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай авч хэрэгжүүлэн, биелэлтийг удирдлагад тайлагнаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх
  • Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
  • Төрийн болон төрийн бус байгууллагад 3-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Төлөвлөх, зохион байгуулах, биелэлтийг хангах чадвартай
  • Цагийн менежменттэй
  • Багаар ажиллах чадвартай

3. ДИЖИТАЛ ХАБ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах
  • Байгууллагын ажил үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг ханган цахим систем дээр ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Мэдээлэл технологийн, дижитал сувгийн мэдлэгтэй.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн.
  • Датанд суурилан дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, шийдвэр гаргах чадвартай.
  • Шинэлэг санааг эрэлхийлэгч
  • Цагийн менежмет баримталдаг
  • Хуулийн зохих түвшний мэдлэгтэй байх

4. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх чиг үүрэг

  • КУЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, зохион байгуулалтын, мэдээлэл лавлагааны баримт бичгийн төслийн боловсруулалтыг хийх
  • Ажиллах хүчийг сонгон шалгаруулах, хүний нөөцтэй холбоотой бусад ажлуудыг хийж гүйцэтгэх
  • Ажилчдын харилцаа холбоо
  • Хүний нөөцийн бодлого, хөтөлбөр, практикуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх замаар байгууллагын хүний нөөцийг сайжруулж, хадгалах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх
  • Нийгмийн ухаан, Эрх зүйч, Хүний нөөцийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
  • Төрийн алба болон төрийн бус байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Цагийн менежменттэй байх
  • Удирдах болон харилцааны ур чадварт суралцсан байх

5. КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН СУДАЛГАА, БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Хууль журмын хэрэгжилтийг ханган ажиллах
  • Салбарын суурь судалгааны дата бүрдүүлэх
  • Салбарын уран бүтээлчдийн судалгаа бүртгэлийг шинэчлэн, бүртгэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Соёл, урлагийн менежмент, социологи, нийгмийн болон утга зохиол, урлаг судлалын чиглэлээр их дээд сургууль төгссөн байх,
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй ажилласан туршлагатай
  • Мэдээллийг нэгтгэх, боловсруулах чадвартай.
  • Цагийн менежменттэй байх

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • 4×6 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  • Гурван үеийн намтар
  • Уран бүтээлийн жагсаалт /хавсаргаж болно/

Холбоо барих

Материал хүлээж авах цахим шуудан:  secretariat@filmmongolia.gov.mn

Холбогдох утас- 51 262226