Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлсэн “Алтан Өргөө” олон улсын кино наадам өнөөдөр нээлтээ хийлээ

Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлсэн “Алтан Өргөө” олон улсын кино наадам өнөөдөр нээлтээ хийлээ
Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлсэн “Алтан Өргөө” олон улсын кино наадам өнөөдөр нээлтээ хийлээ
2022 оны Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтаар шалгарсан төсөл болох 11 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадам /Golden Ger International Film Festival/ нь өнөөдөр буюу 06 дугаар сарын 07-нд нээлтийн үзвэрээ “Хүй” УСК-оор нээлээ.
Тодруулбал, Кино урлагийн дэмжих сангийн “Олон улсын кино наадам зохион байгуулах төсөл” төрөлд шалгарсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 7-11-ний хооронд Тэнгис кино театрт үргэлжилнэ.
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн дэмжин ажилласан энэхүү наадам нь Монголын үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийн уран чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монголын кино урлагийн шинэ давлагааг түүчээлэх эрхэм зорилготой.
“Алтан Өргөө” олон улсын кино наадам /GGIFF/ нь Монгол болон олон улсын уралдаант хэсэг, богино хэмжээний киноны сонгомол үзвэр, бүрэн хэмжээний кино үзвэрүүд, мастер класс, хэлэлцүүлэг, сургалт зэрэг хэсгүүдээс бүрдэж байна.
Кино наадмийн нээлтийн үйл ажиллагааны үеэр зохион байгуулагч Ш.Ихбаяр 11 дахь удаагийн “Алтан Өргөө” олон улсын кино наадмын дэмжин ажилласан Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл дэмжин ажилласанд талархал илэрхийллээ.