“КИНО ЗУРАГЛААЧ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харъяа Кино Урлагийн зөвлөлийн ‘Кино урлагийгдэмжих сан’-гийн 2023 оны II дугаар ээлжийн сонгон шалгаруулалтаас шалгарсан төсөл болох “Кино зураглаач, гэрэлтүүлгийн” сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь 09 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд мастер класс, зураглаач, гэрэлтүүлгийн хосолсон сургалт гэсэн хоёр төрлөөр явагдсан юм.
Сургалтын мастер класс семинараар 09 дүгээр сарын 13-ны өдөр БНСУ-ын “Memories of murder” уран сайхны киноны зураглаач Ким Хён Гү-тэй ярилцах нээлттэй уулзалтыг зохион байгуулснаараа онцлогтой байв. Тус уулзалтад 85 уран бүтээлч, кино сонирхогчид оролцсон ба модератороор Жүжигчин, найруулагч Г.Баттулга, орчуулагчаар кино найруулагч, продюсер П.АнхааХанаа нар ажилласан юм.
Зураглаач, гэрэлтүүлгийн хосолсон сургалтад 80 уран бүтээлч 3 өдрийн турш хамрагдаж Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 18-нд сургалтын явцад хэрэгжүүлсэн дадлага ажлуудаа дүгнэн, батламжаа гардан авлаа.
Синеплас компанийн зохион байгуулсан “Зураглаач, гэрэлтүүлгийн сургалт”-д хамрагдсан салбарын уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.