Каннын Олон Улсын 76 дахь удаагийн кино наадам”-д оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 2 кино уран бүтээлчийг сонгон шалгаруулна
Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг “Каннын Олон Улсын 76 дахь удаагийн кино наадам”-д 2023 онд Монгол Улсаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд томилогдох 2 кино уран бүтээлчийг сонгон шалгаруулна.
Тавигдах шаардлага:
  • Кино урлагийн чиглэлээр мэргэшсэн уран бүтээлч байх;
  • Кино уран бүтээлийн төсөлтэй байх;
  • Сүүлийн 2 жилд уран бүтээлд оролцсон болон уран бүтээл туурвисан байх;
  • Англи хэлний академик түвшний мэдлэгтэй байх.
Сүүлийн 3 жилд Олон Улсын кино наадамд бүтээл нь шалгарсан эсвэл бүтээлээ илгээсэн байвал давуу тал болно.
Каннын Олон Улсын 76 дахь удаагийн кино наадамд оролцохоор бэлтгэл ажлыг хангаж буй хувь уран бүтээлчдэд мэдээлэл өгөх зорилгоор цахим уулзалтыг зохион байгуулах тул Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлд хандан уулзалтын тов, ерөнхий чиглэлийг авна уу.
Сонгон шалгаруулалтад оролцох уран бүтээлчид orgilmaa@filmmongolia.gov.mn цахим шуудангийн хаягаар CV танилцуулгаа илгээнэ үү,
Дэлгэрэнгүй мэдээллийг 51-262226, 80095419 дугаарын утаснаас холбогдож авна уу.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН
ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА