КАННЫН КИНО НААДМЫН ҮЕЭР ЕВРОПЫН КИНО ХОРООТОЙ УУЛЗАЖ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

КАННЫН КИНО НААДМЫН ҮЕЭР ЕВРОПЫН КИНО ХОРООТОЙ УУЛЗАЖ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
КАННЫН КИНО НААДМЫН ҮЕЭР ЕВРОПЫН КИНО ХОРООТОЙ УУЛЗАЖ
ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
Бүгд Найрамдах Франц улсын Канн хотноо 2024 оны 05 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй 77 дахь удаагийн Каннын олон улсын кино наадамд Соёлын Яамны харьяа Кино Урлагийн Зөвлөл болон Монгол улсын уран бүтээлчид албан ёсны павильонтойгоор гурав дахь жилдээ оролцож байгаа билээ.
Энэхүү кино наадмын дэргэдэх ”Marche Du Film” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөл нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал, Зөвлөлийн гишүүн Т.Номуунзул нар Азийн кино хороодын сүлжээний гишүүн 7 орны төлөөлөл болон Европын кино хороодын холбооны гишүүн 37 орны төлөөлөгчдтэй уулзалт хийж, туршлага солилцож, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.