БНСУ-ЫН ПУСАН ХОТНОО “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ САРЫН 8-НЫ ӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2024 оны Анхны Монгол кино өдөрлөгийн нээлт 8-ны өдрийн 19.00 цагт Пусан хотын кино ордонд болж, 10-ныг дуустал гурван өдрийн хуваарийн дагуу эхэллээ.

Солонгос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, монгол соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй, Монгол кино өдөрлөгийн нээлтийн ёслолд Пусан хотод суугаа Монгол Улсын консул Ц.Өнөрзаяа, Пусан хотын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ким Гван Хи,
Пусан хотын кино ордны дарга Ким Жин Хэ, Ханна Рае соёлын сангийн дарга, Хонгбеопса сүмийн хамба лам Симсан, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал, Зүүн хойд Азийн бүсийн засгийн газрын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Лим Бёнг-жин, Пусан хот дахь АНУ-ын Ерөнхий консул Нолан Баркхаус, Пусан хот дахь ОХУ-ын Ерөнхий консул Оксана Дудрик, Казахстан улсын Пусан хот дахь Ерөнхий консул Аяан Кашабаев, Пусан хот дахь БНХАУ-ын ерөнхий консул ҮриБи, Пусан хотын зөвлөлийн захиргаа, соёлын хорооны дарга Чой Ён Жин, Юнсан тээвэрлэлтийн компаний гүйцэтгэх захирал Ян Жэ Сон, Пусан хотын таеквондогийн холбооны ерөнхийлөгч бөгөөд БНСУ-д суугаа Этиоп улсын Пусан-Кённам Консулын Өргөмжит консул Ким Санг Жин, Пусан хотын Глобал сити сангийн гүйцэтгэх захирал Жон Ён У, Улсан их сургуулийн эмнэлгийн дарга Жон Ён Ги, Баекянсан уулын Сонгванса хийдийн хамба лам Ко Сон Мун, Пусаны кино зөвлөлийн дарга Кан Сэүнгю, Бусан хотын дарга асан бөгөөд Пусан хотын олон улсын кино наадмын зөвлөх Жонг Сү Мүн, Кённам өдрийн сонины гүйцэтгэх захирал Чан Хун Жон, АСЕАНА-ы соёлын төвийн захирал Ли Ин хёг,

Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дахь Үндэсний Азийн соёлын төвийн дарга Ким Санг-вук, Франсез Пусан Aльянс байгууллагын Элизабет Девелей, Дэлхийн эмэгтэйчүүдийн худалдааны БНСУ дахь төлөөлөгчийн газрын ерөнхийлөгч Канг Со Пи, Кённам Мэдээллийн их сургуулийн ерөнхийлөгч Ким Тэ Сан, “Milal Heart” сангийн тэргүүн Ли Жон Жэ, Пусан дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Өргөмжит консул Ким Ин Тэ, Солонгос-Монголын соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн ерөнхийлөгч Ян Жэ Рюл, Хот, мужийн үндэсний зөвлөлийн дарга Чой Бонг-хван, Буддын шашны бизнесийн дарга Ким Юн-хван, Геумжон хөдөө аж ахуйн хоршооны дарга Сон Ён Жо, Хонгбеопса сүсэгтэн сүмийн холбооний ахлах дэд ерөнхийлөгч Ли Ён Сүк , Усны байгууламжийн хамгаалалтын бүсийн өргөлтийг дэмжих хорооны дарга Дожеонграк, Казахстаны Пусан дахь Ерөнхий консулын газрын нарийн бичгийн дарга Балур Айтбаева болон Хонгбеопсагийн сүсэгтэн итгэгчид оролцов.

Тодруулбал, Монголын кино наадмын нээлтийн ёслолд Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал, Монгол Улсын Соёлын яам, Монголын киног сурталчлах хорооны удирдлагууд болон Монголын нэрт жүжигчин бөгөөд “Монгол” киноны найруулагч Б.Амарсайхан, Өдөрлөгийн нээлтийг хийсэн “Эмэгтэй” киноны найруулагч Б.Отгонзориг, “Алдагдсан өдрүүд” киноны найруулагч Б.Гарамханд, “Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир нар хүрэлцэн ирсэн юм.

 

Өдөрлөгийн нээлтийг хийсэн кино болох “Эмэгтэй” киног үзүүлсний дараа найруулагч Б.Отгонзориг, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга уг киноны гол дүрийн жүжигчин болох Ч.Ундрал нар үзэгчидтэй ярилцлага хийв. Мөн тус кинонд Солонгосын жүжигчин Ан Жэ Мо оролцон тоглосон юм.
Пусан хотын кино ордоны гүйцэтгэх захирал Ким Жин Хэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Солонгосчуудын аялах дуртай газрын нэг бол Монгол улс бөгөөд Монголын бэлчээрийн тал, нуур, адуу, тэмээ зэрэг байгаль амьтад нь хосолсон, одод түгсэн шөнийн тэнгэрийг харах гэж очдог. Би ч гэсэн дахин очихыг хүсдэг улсын нэг юм” гэж хэлсэн бөгөөд “Монголын байгаль, соёлыг киногоор дамжуулан мэдрэх боломжтой Пусаны кино театрт Монголын кино наадмыг зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
Пусан хотын орлогч дарга Ким Кван Хи баяр хүргэсэн үгэндээ “ЮНЕСКО-гийн Бүтээлч хот болох Пусан хотод дахин нэг удаа чин сэтгэлээсээ тавтай морилно уу” хэмээн ” Энэхүү утга бүхий уулзалтанд маань дэмжлэг үзүүлсэн Пусан дахь Монгол Улсын консул Ц.Өнөрзаяа, Ханнарае Сангийн дарга Симсан хамба лам, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга болон бусад төлөөлөгчид нарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ. Тэрээр хэлэхдээ, “Солонгос, Монгол хоёр улсын харилцаа эртнээс эхэлсэн бөгөөд энэ онд Солонгос, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой тохиож байна. Монголчууд Солонгосыг солонго татдаг улс хэмээн “Солонго” гэж нэрлэдэг юм. Цаашид ч “Солонго” хэмээх утгыг тээсээр байх болно” хэмээгээд “Солонгос, Монгол хоёр улсын харилцаа долоон өнгийн солонго шиг сайхан, өнгөлөг хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Монгол Улсаас Пусан хот дахь Ерөнхий консул Ц.Өнөрзаяа мэндчилгээ дэвшүүлсэн үгэндээ “ОХУ-аас Пусан дахь Ерөнхий консул Оксана, Казахстанаас Пусан дахь Ерөнхий консул Аяан Кашабаев, АНУ-аас Пусан дахь Ерөнхий консул Нолан Баркхаус, болон БНХАУ-ын консул Уриби, Ханнарае соёлын сангийн тэргүүн Симсан хамба лам болон бусад хүндэт зочид болон кино продюсеруудад баярлалаа”, “Монгол Улс Пусаны олон улсын кино наадамд хоёр жил дараалан оролцож байна” гэв.
Өнгөрсөн жил Пусаны олон улсын кино наадмын үеэр Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал бид хоёр Азийн алдартай кино хот болох Пусан хотод Монголын киноны өдрийг зохион байгуулах санааг хэлэлцээд, Энэхүү санаагаа ХаннаРеа сангийн дарга хамба ламд танилцуулж, хамба ламын хичээнгүй санаачлага дэмжлэгээр тус кино өдөрлөгийг зохион байгуулж байна”, Мөн “Үүний ачаар Пусан хотын иргэд болон энд амьдарч буй гадаадын иргэдэд Монголын соёл, өв уламжлалыг киногоор дамжуулан сурталчлах нэр хүндтэй завшаан тохиож байна” гэлээ.
Тэрээр хэлэхдээ, “Монгол, Солонгос хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, иргэний харилцаа зэрэг бүхий л салбарт харилцаагаа хөгжүүлж ирсэн. Цаашид соёлын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Хоёр улсын хооронд Монголын кино өдөрлөг БНСУ-д анх удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд ЮНЕСКО-гийн Бүтээлч хот, кино урлагийн хот Пусан хотын кино ордонд зохион байгуулж байгаад баяртай байна” гэв.
Ханна Рае Соёлын сангийн тэргүүн Шим Сан хамба ламтан “Хаврын улирал эхлэх үетэй зэрэгцэн киноны хот Пусан хотод анх удаа Монгол кино өдөрлөгийг зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал “Өнөөдрөөс эхлэн Монголын уран сайхны кино “Монгол”, “Алдагдсан өдрүүд”, “Дурсаж яваарай”, “Эмэгтэй” зэрэг кинонуудыг хоёр өдрийн турш үзэгчдэд хүртээл болгох гэж байна. Та бүхэнд Монголын оюунлаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулах ба та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. ” Энэ кино наадмыг зохион байгуулахад харамгүй дэмжлэг үзүүлсэн Ханна Раегийн соёлын санд талархал илэрхийлээд.
Мөн Пусан хотын кино ордон болон Пусан хот дахь Монгол Улсын Консулын газрын хамт олонд талархал илэрхийлээд, мөн цаашид Солонгос, Монголын кино урлаг илүү олон салбарт хамтран ажиллан хөгжинө гэдэгт итгэлтэй байна.” “Баярлалаа” гэж тэр хэлэв.
Нээлтийн ёслолын өмнө энэ өдөр 18.00 цагаас Пусан кино ордоны 6 давхарын лоунжид VIP хүлээн авалт зохион байгуулж, Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Пусаны кино төв, Ханнарае соёлын сан нар “Монгол Кино наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Нээлтийн ёслолын дараа “Эмэгтэй” нээлтийн киног үзүүлж, үзвэрийн дараа найруулагч, үзэгчдийн хооронд яриа өрнүүлсэн юм.
GV-д оролцогч Монголын алслагдсан уулархаг нутагт хадам ээж, охиныхоо хамт хонь хариулдаг эмэгтэйн тухай сонсоод, Нутгийн нэгэн залуу хааяа ирж хүнд хэцүү ажилд нь туслдаг ба сумруу хамт очиж амьдрахыг ятгадаг. Гэвч сумын амьдралд дасж чадахгүй хадам ээжийнхээ сэтгэлийг өрөвдөн уул уснаасаа холдон явж яадахгүй эмэгтэйн сэтгэлийг харуулсан кино юм.

Тухайлбал Солонгост уламжлалаа сахихыг хичээдэг эмэгтэйчүүд ба гэрлэлт багассан одоо үеийн нийгэмийг харуулж буй кино юм.
Ийнхүү Монголын кино анхдугаар өдөрлөгийг Ханнарае соёлын сан, Пусан дахь Монгол Улсын Консулын газар, Пусан хотын кино ордон Монголын үндэсний кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.