БНСУ-ЫН DNC DANKOOK UNIVERSITY NEW CINEMA INSTITUTE-тэй ТАНИЛЦЛАА

БНСУ-ЫН DNC DANKOOK UNIVERSITY NEW CINEMA INSTITUTE-тэй ТАНИЛЦЛАА
БНСУ-ЫН DNC DANKOOK UNIVERSITY NEW CINEMA INSTITUTE-тэй ТАНИЛЦЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook University New Cinema Institute хамтран уран бүтээлчдэд зориулан дадлагад суурилсан “Casual Cinema Workshop 2024 in Mongolia” сургалтыг энэ 08 дугаар сард зохион байгуулсан юм.
Кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, нэн шаардлагатай мэргэжлийн чиглэлээр гадаадад болон дотоодод мэргэжилтэн бэлтгэх ажлын хүрээнд Dankook University New Cinema Institute-н хичээлийн байртай танилцаж шинэ элсэлт болон хичээлийн хөтөлбөрийн мэдээлэл авлаа.
Хөтөлбөрүүдээс магистрын зэрэг олгох анги нь 2,5 жил суралцах бөгөөд кино уран бүтээлтэй төгсдөг гэдгээрээ онцлог байв. Энэхүү ангидаа Англи хэл дээрх хөтөлбөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа ба Монгол оюутнуудыг хамруулах болон багш солилцоо, туршлага судлах зэрэг асуудлаар Тэнхимийн эрхлэгч Пак Киёон, Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ким Ү Хён нартай санал солилцлоо.
Мөн Dankook University New Cinema Institute нь төгсөгчдийнхөө кино уран бүтээлд сургуулийн зүгээс 50 сая вон хүртэлх хөрөнгө оруулалтыг хийх боломжтой гэдгийг дурдсан юм.