АЗИЙН КИНО ХОРООДЫН СҮЛЖЭЭНИЙ (AFAN) 3 ДАХЬ УУЛЗАЛТ ХОНГ КОНГТ
ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хонг Конгт зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн Хонг Конгийн Кино маркетийн хүрээнд AFAN(Asian Film Alliance Network) буюу Азийн кино хороодын сүлжээний 3 дахь уулзалт 03 дугаар сарын 13-ны өдөр болж өнгөрлөө.
Тус уулзалтаар Азийн кино зөвлөлүүд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн ба EFAD буюу Европын кино зөвлөлийн сүлжээ, Францын CNC байгууллагуудаас туршлага судлаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ийнхүү дараагийн Азийн кино хороодын сүлжээний уулзалтыг 77 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын үеэр мөн 29 дэх удаагийн Пусаны олон улсын кино наадмын үеэр зохион байгуулахаар болсон ба улс тус бүрийн кино наадмын үеэр “AFAN” кино хэсэг бий болгох талаар ярилцав.
Тус уулзалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Энхбат нар оролцсон юм.