Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
Буудал - Mongolian National Film Council
Зочид буудал
УЛААНБААТАР
Зочид буудал
УЛААНБААТАР

Улаанбаатар хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн 5 одтой тус зочид буудал нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 14.3 км, Сүхбаатарын талбайгаас 0.6 км зайд оршино. Улаанбаатар зочид буудал нь 16-91м2 хүртэлх талбай бүхий 110 өрөөний сонголттой. Бизнес уулзалт, хурал семинар зохион байгуулахад зориулсан, орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хэд хэдэн төрлийн танхимтай: Хөх асар танхим 110, Хархорин танхим 100, Өргөө танхим 80, Хүрээ танхим 60 хүний багтаамжтай.

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 210645, Сүхбаатарын талбай 14.
Амралтын газар
ХАЙРХАН
Амралтын газар
ХАЙРХАН

Хайрхан жуулчны бааз нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 25 км-т байрладаг. Уг жуулчны бааз нь нэг ээлжиндээ 105 хүн хүлээн авах хүчин чадалтай, 17 гэр буудал, 60 хүний суудалтай ресторан, шүршүүртэй.

  • Байгуулагдсан
    2016 он
  • Гэр буудлын тоо
    17
  • Нийт орны тоо
    105
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд хотоос  Хамрын хийд орох засмал зам дагуу (Улаанбаатар хотоос 450 км-т).
Амралтын газар
ХИРВЭСТЭГ
Амралтын газар
ХИРВЭСТЭГ

2000 онд байгуулагдсан Хирвэстэг жуулчны бааз нь Хөвсгөл нуурын баруун эрэгт байрладаг. Тус бааз нь 25 гэр буудал, 5 байшин буудалтай.  Нэг дор 30 зочин хүлээж авах хүчин чадалтай.

Монгол улс, Хөвсгөл аймаг, Мөрөн хотын төвөөс 140 км, Хөвсгөл нуур, Хатгал тосгоноос 40 км зайд байрладаг
Амралтын газар
ХОЁР ЗАГАЛ
Амралтын газар
ХОЁР ЗАГАЛ

Элсэн манхан, үзэсгэлэнт баян бүрд, өндөр уулсаар хүрээлэгдсэн уг  бааз нь нүүдэлчдийн уламжлал, соёл, иргэншлийг тусгасан архетип загвартай. Энэхүү баазад Та монгол гэрт байрлаж, үндэсний болон европ хоол амтлан алжаал ядаргаагаа тайлах боломжтой юм.

  • Байгуулагдсан
    1999 он
  • Гэр буудлын тоо
    50
  • Нийт орны тоо
    90
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Булган аймаг, Рашаант сум, Хархорингийн төв замаас 6 км зайд, Үнэгт цохио уулын бэлд (Улаанбаатар хотоос 273 км).
Амралтын газар
ХОЖУУЛЫН ГОЛ
Амралтын газар
ХОЖУУЛЫН ГОЛ

2016 онд байгуулагдсан уг  аялал жуулчлалын бааз нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дахь  Хожуулын голын эрэг дээр байрладаг.  Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах хүчин чадалтай.

  • Байгуулагдсан
    2016 он
  • Гэр буудлын тоо
    35
  • Байшин буудлын тоо
    3
  • Нийт орны тоо
    100
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Завхан аймаг, Тосонцэнгэл сумын төвөөс 8 км зайд (Улаанбаатар хотоос 984 км-т)
Зочид буудал
ХОТЕЛ-9 СЭЛЭНГЭ
Зочид буудал
ХОТЕЛ-9 СЭЛЭНГЭ

Монголын анхны сүлжээ зочид буудал “Hotelnine” нь анхны салбар цогцолбор зочид буудлаа 2012 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нээжээ. Тус зочид буудал нь олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан 9 энгийн, 1 люкс өрөө бүхий зочид буудал, монгол, европ болон олон үндэстний хоол, ундаа тэргүүтнээр үйлчлэх Модерн номадс ресторан, хүлээн авалтын танхим, VIP өрөө, алжаал тайлах саун, жакузи, спа, массажийн цогц үйлчилгээ бүхий цогцолбор юм.

 

Монгол улс, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Сүхбаатарын талбайн зүүн талд.
Амралтын газар
ХӨВСГӨЛ ДАЛАЙ
Амралтын газар
ХӨВСГӨЛ ДАЛАЙ

“Хөвсгөл далай” жуулчны бааз нь Хөвсгөл нуурын баруун эрэг дэх Доод модот булангийн бүсэд байрлах бөгөөд 2002 оноос өнөөг хүртэл гадаад, дотоодын жуулчдад үйлчилсээр иржээ. Хоёр одны зэрэглэлтэй тус бааз нь нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай.

 

Монгол улс, Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуурын баруун эрэг, Доод модот булан. (Улаанбаатар хотоос 778 км, Мөрөн хотоос 100 км, Хатгал сумаас 6 км).
Амралтын газар
ХӨВСГӨЛ ЭКО ТУР           

Хөвсгөл нуурын эрэгт байрладаг “Хөвсгөл эко тур” жуулчны бааз нь 2002 онд байгуулагдсан. Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд гадаад, дотоодын аялагчдад үйлчилж байна.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын нутаг, Хөвсгөл далайн баруун эрэг, Хатгал тосгоноос 32 км зайд Хирвэстэгийн аманд үйл ажиллагаа явуулдаг. 
Зочид буудал
ХУРГОВЬ
Зочид буудал
ХУРГОВЬ

Архитектурын өвөрмөц шийдэл бүхий Хурговь зочид буудал нь 37 өрөө,  54 ортой, нэг ээлжиндээ 60 гаруй зочин хүлээн авах хүчин чадалтай, бүс нутгийн томоохон зочид буудлуудын нэг юм. Мөн 100 хүний суудал бүхий ази, европ хоолоор үйлчлэх SaintHill ресторан, караоке өрөө, 100 хүний багтаамжтай хурлын танхимтай.

  • Байгуулагдсан
    2014 он
  • Байшин буудлын тоо
    37
  • Нийт орны тоо
    54
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд сум, Ноён хутагтын 4-400 (Улаанбаатар хотоос 450 км-т).
Зочид буудал
ЦАМБАГАРАВ
Зочид буудал
ЦАМБАГАРАВ

2005 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Цамбагарав зочид буудал нь Ховд аймгийн төвд байрладаг. Нэг ээлжиндээ 35 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 50 хүний багтаамжтай ресторантай.

Монгол улс, Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав зочид буудал.
Зочид буудал
ЦЭЦЭГ
Зочид буудал
ЦЭЦЭГ

1995 онд “Алтай” зочид буудлыг түшиглэн, орчин үеийн тохилог энэхүү зочид буудлыг сэргээн байгуулжээ. Сүхбаатарын талбайгаас 1.6 км зайтай, улиас модоор хүрээлэгдсэн толгод дээр байрлах, замын хөдөлгөөнөөс хол тус зочид буудал 180 өрөөтэй бөгөөд 330 зочин хүлээн авах хүчин чадалтай.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө.
Зочид буудал
ЧИНГИС ХААН
Зочид буудал
ЧИНГИС ХААН

Чингис хаан зочид буудал нь Сүхбаатарын талбайгаас 1.5 км, Чингис хаан олон улсын нисэх буудлаас 15.3 км зайд, хотын төвд байрладаг. Тус зочид буудал нь таны хэрэгцээнд нийцсэн бүх төрлийн тоног төхөөрөмж бүхий гоёмсог, тансаг зэрэглэлийн 176 өрөөтэй. Мөн хурал болон арга хэмжээ, уулзалт зохион байгуулахад зориулсан 400-600 хүний багтаамжтай Хаан танхим, 280-400 зочин хүлээн авах Өргөө танхим, 60-100 хүний хүчин чадал бүхий Тэмүүжин танхимуудтай.

  • Байгуулагдсан
    1997 он
  • Байшин буудлын тоо
    176
  • Нийт орны тоо
    400
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Токиогийн гудамж 10, 13381.
Амралтын газар
ЧИНГИСИЙН ГУРВАН НУУР
Амралтын газар
ЧИНГИСИЙН ГУРВАН НУУР

“Чингис гурван нуур” рашаан, жуулчны бааз нь тусгай зориулалтын 5 орон сууц, 9 сувилал, 5 монгол гэр, 12 зуслангийн байшинтай. Нэг ээлжиндээ 250-300 сувилуулагч, амрагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар шавар эмчилгээ, уламжлалт бариа засал хийж үйлчилнэ. Хурлын танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Монгол улс, Хэнтий аймаг, Дадал сум (Улаанбаатар хотоос 540 км).
Амралтын газар
ЧУЛУУТЫН ХАВЦАЛ
Амралтын газар
ЧУЛУУТЫН ХАВЦАЛ

Байгалийн үзэсгэлэнт газар байрладаг тус амралтын газар 2018 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Тав тухтай гэр, байшингууд,  солонгос, монгол, европ хоолоор үйлчлэх 40-50 хүний багтаамжтай зоогийн газар, гадаа амрах сүүдрэвч, грил барбекью саравчтай.

  • Байгуулагдсан
    2018 он
  • Гэр буудлын тоо
    15
  • Байшин буудлын тоо
    10
  • Нийт орны тоо
    50
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Архангай аймаг, Архангай аймгийн төвөөс хойд зүгт 130 км зайд,  төв засмал замаасаа 400 метрт, Чулуутын хавцлын хойд эрэгт (Улаанбаатар хотоос 600 км)
Зочид буудал
ШАНГРИ-ЛА
Зочид буудал
ШАНГРИ-ЛА

Шангри-ла төв нь 5 одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, 400 орчим машины зогсоол бүхий цогцолбор бүтээн байгуулалт юм. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 30 минут, Төв талбайгаас 5 минутын зайд, хотын төв цэгт  байрладаг. Тус зочид буудал 42 м2 болон түүнээс дээш хэмжээ бүхий өндөр зэрэглэлийн, цэлгэр саруулхан 290 өрөөтэй. Мөн төрөл бүрийн уулзалт, хурал зохион байгуулах 8 төрлийн 1200 хүртэлх хүний багатаамж бүхий танхимуудтай.

  • Байгуулагдсан
    2015 он
  • Байшин буудлын тоо
    290
  • Нийт орны тоо
    300
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 19А-С, 14241.
Амралтын газар
ШИВЭЭТ МАНХАН
Амралтын газар
ШИВЭЭТ МАНХАН

2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус амралтын газар Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны аманд байрладаг. Энэхүү амралтын газар рашаан бүхий хоёр том усан сан, тохилог гэр зочид буудал, ресторантай бөгөөд нэг ээлжиндээ 140 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай.

Монгол улс, Архангай аймаг, Хархорин хотоос 110 км зайтай орших Цэнхэрийн халуун рашаанд (Улаанбаатар хотоос 470 км)
Зочид буудал
ЭДЭЛВЭЙС
Зочид буудал
ЭДЭЛВЭЙС

Орчин үеийн, тохилог, загварлаг зочид буудал болох Edelweiss Art Hotel нь хотын төвд байрладаг. Зочид буудлын гурван давхар барилга нь тансаг лоббитой бөгөөд дээврийн цонхноос байгалийн гэрэлтүүлэгтэй. 23 зочны өрөө нь тохилог дизайн, люкс угаалгын өрөө, тусдаа тагттай. Өрөө бүр утасгүй интернэт, өөрөөний температур тохируулагчтай. Тус зочид буудал Сүхбаатарын талбай, Шангри-Ла төв болон хотын шилдэг ресторануудаас хэдхэн минутын зайд байрладаг.

 

 

 

  • Байгуулагдсан
    2010 он
  • Байшин буудлын тоо
    23
  • Нийт орны тоо
    75
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Элчингийн гудамж.
Зочид буудал
ЭЗЭНТ ГҮРЭН
Зочид буудал
ЭЗЭНТ ГҮРЭН

“Эзэнт гүрэн” зочид буудал нь Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах бөгөөд люкс, хагас люкс, стандарт зэрэглэлийн 21 өрөөтэй. Мөн монгол, европ, солонгос хоол бүхий ресторан, орчин цагийн өнгө аяс, загвар дизайн бүхий лоунж, хурлын заалны үйлчилгээ, өндөр хурдны интернэт, кабелийн олон сувгийн телевиз, алжаал тайлах массаж үйлчилгээ, 10-12 машины дулаан зогсоол,  40-50 машины гадна зогсоолтой.

 Монгол улс, Хэнтий аймаг, Хэнтий аймаг, Чингис хот, 3 дугаар баг, Баатруудын гудамж (Улаанбаатар хотоос 330 км зайд).