Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
Буудал - Mongolian National Film Council
Зочид буудал
НЬЮ ВЕСТ
Зочид буудал
НЬЮ ВЕСТ

New West Hotel нь 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хот дахь тус зочид буудал нь олон улсын 3 од бүхий 4 төрлийн 27 өрөөтэй бөгөөд европ, монгол хоол бүхий ресторан, караоке, аялал жуулчлалын үйлчилгээг санал болгодог. Хотын төвөөс 4.2 км, Чингис хаан нисэх онгоцны буудлаас 20 минут, галт тэрэгний буудлаас 5 минутын зайд байрладаг.

 

  • Байгуулагдсан
    2007 он
  • Байшин буудлын тоо
    27
  • Нийт орны тоо
    90
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс,   Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, New West зочид буудлын байр.
Зочид буудал
ОЛЬХОН
Зочид буудал
ОЛЬХОН

Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах “Ольхон” зочид буудал нь 49 зочин хүлээн авах хүчин чадалтай бүс нутгийн хамгийн том тансаг зэрэглэлийн зочид буудлуудын нэг юм. Зочдын тав тухыг хангах үүднээс өрөө бүр халуун хүйтэн ус бүхий хувийн ариун цэврийн өрөө, 74 сувагтай кабелийн телевиз, утасгүй интернэт, 24 цагийн харуул хамгаалалт бөгөөд дулаан болон авто зогсоол, хүнсний дэлгүүр, ресторантай.

  • Байгуулагдсан
    2020 он
  • Байшин буудлын тоо
    25
  • Нийт орны тоо
    49
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Дорнод аймаг, Чойбалсан хот, 7 дугаар баг, үйлчилгээний төвийн хойно, Хянганы гудамж (Улаанбаатар хотоос 656 км-т)
Амралтын газар
ӨРТӨӨ ТОЛГОЙ
Амралтын газар
ӨРТӨӨ ТОЛГОЙ

Тус амралтын газар нэг ээлжиндээ  120 хүн хүлээн авах хүчин чадалтай гэр болон байшинтай.  Мөн саун, бассейн, караокетэй бөгөөд сагсан бөмбөг, ширээний теннис тоглох боломжтой.

Монгол улс, Чингисийн хааны морьт хөшөөнөөс зүүн тийш 5 км-т (Улаанбаатар хотоос 58 км).
Амралтын газар
ПАМУК РЕСОРТ
Амралтын газар
ПАМУК РЕСОРТ

Памук ресорт амралтын газар нь Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос холгүй оршино.  Тус амралтын газар үзэсгэлэнтэй, цэвэрхэн, тав тухтай орчинд найрсаг харилцаа, амтат хоолоор үйлчлэх болно. Амрагчид Найрамдал толгой, Зүрхэн арал, Ховд гол, Их булан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой.

Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий хотоос 3 км, Найрамдал толгойн өвөр бэлд (Улаанбаатар хотоос 1160 км зайд).
Зочид буудал
ПАРК ХОТЕЛ
Зочид буудал
ПАРК ХОТЕЛ

Монголын хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн, бизнесийн 4 одтой уг зочид буудал 52 өрөөтэй бөгөөд өрөө бүр нь үнэгүй интернэт, агааржуулалтын системтэй. Мөн уулзалтын болон VIP өрөө, лоунж бар, биллиард, дорно дахины массаж бүхий спа саун, европ, ази хоолтой ресторантай. Зочид буудлын зогсоол нь 30 автомашины багтаамжтай.

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж-32, 13344.
Зочид буудал
ПЛАТИНИУМ
Зочид буудал
ПЛАТИНИУМ

Платинум зочид буудал нь нийслэлийн “А бүс”-д шинээр ашиглалтад орсон, цэлгэр, тохилог өрөө бүхий 4 одтой зочид буудал юм. Бүх өрөө нь агааржуулагч, буйдан, телевизор, давхар бүрд өндөр хурдны утасгүй интернэт, олон улсын утасны шугам, мини-бартай. Тус зочид буудлаас Сүхбаатарын талбай хүртэл 5 минут, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүрэхэд 35 минут шаардагдана.

 

 

 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чагдаржавын гудамж.
Зочид буудал
ПУМА ИМПЕРИАЛ
Зочид буудал
ПУМА ИМПЕРИАЛ

3 одтой Пума империал зочид буудал нь хотын төвд А бүсэд, Сүхбаатарын талбайн хажууд, Төрийн ордны зүүн талд, музей, үзвэр үйлчилгээ, театр, ихэнх их дээд сургууль, бизнесийн төвүүдтэй ойрхон байрладаг. Тус зочид буудал хагас люкс болон стандарт 27 өрөө, 40-120 хүний суудал бүхий хурлын 2 танхим, европ, ази, монгол үндэсний хоолоор үйлчилдэг Империал ресторантай.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, 210646.
Зочид буудал
РАМАДА
Зочид буудал
РАМАДА

4 одтой Рамада Улаанбаатар сити центр зочид буудал нь 2011 онд баригдсан бөгөөд орчин үеийн чимэглэл, тохижилттой. Худалдааны төвийн цогцолборт байрлах уг зочид буудал нь орчин үеийн шинэ архитектур бүхий 17 давхар өндөр бөгөөд 124 зочны өрөө, тэр дундаа стандарт тосуитын 4 төрлийн өрөөтэй. Мөн тансаг зоогийн газар болох Hansang ресторанаас гадна Edge Lounge, Mimosa Spa, Health Club зэрэг үйлчилгээтэй. Түүнчлэн орчин үеийн 2 хурлын танхим, бизнес төвтэй. Энэхүү зочид буудал төгс үйлчилгээ, төгс тав тухыг  санал болгодог.

  • Байгуулагдсан
    2011 он
  • Байшин буудлын тоо
    124
  • Нийт орны тоо
    250
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандан 35/2, Рамада Улаанбаатар сити центр.
Зочид буудал
РЕСОРТ ВОРЛД ТЭРЭЛЖ

Тансаг зэрэглэллийн тус зочид буудал нь нийт 80 өрөөтэй, нэг ээлжиндээ 250-300 зочин хүлээн авах хүчин чадалтай.  Мөн 20-300 хүртэлх хүний багтаамжтай хурлын өрөө болон заал, 200 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторантай. Амралтын газрын нэг давхарт байрлах Дүнхэн ресторанд та төрөл бүрийн коктейл, ундаа, үдийн цай ууж, ахлах тогоочийн Монголын уламжлалт болон Ази, Европын хамгийн шилдэг гарын хоолыг амтлан тав тухыг мэдрэх боломжтой.

Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Горхи Тэрэлжийн цогцолбор газар, Мэлхий хадны баруун талд (Улаанбаатараас 62 км зайд).
Зочид буудал
РОЯЛ МОУНТАЙН
Зочид буудал
РОЯЛ МОУНТАЙН

4 одтой тус зочид буудал нь 2016 онд баригдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн  тансаг зэрэглэлийн 49 өрөөтэй. Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 12 км, Төмөр замын буудлаас 2 км зайтай.

  • Байгуулагдсан
    2016 он
  • Байшин буудлын тоо
    49
  • Нийт орны тоо
    200
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Шаравын гудамж-6.
Амралтын газар
РЭДРОК РЕСОРТ
Амралтын газар
РЭДРОК РЕСОРТ

Рэдрок ресорт амралтын газар нь зочид хүлээн авах 32 өрөө, 10 гэр, 8 байшин, 5 люкс гэртэй. Мөн 20-400 хүний багтаамж бүхий иж бүрэн тоноглогдсон хурал, уулзалтын 6 танхим, 150 хүний суудалтай монгол, европ хоолны ресторан, баар, дарсны лоунж, караоке, алжаал тайлах массаж, фитнесстэй.

  • Байгуулагдсан
    2016 он
  • Гэр буудлын тоо
    15
  • Байшин буудлын тоо
    40
  • Нийт орны тоо
    300
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн  байгалийн цогцолбор газарт (Улаанбаатараас 49 км зайд).
Зочид буудал
СӨҮЛ
Зочид буудал
СӨҮЛ

2003 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Сөүл зочид буудал нь тохилог люкс болон энгийн өрөө, шүршүүр, угаалгын үйлчилгээ, нэг ээлжиндээ 60 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, захиалгат хоол, кабелийн телевиз, 6-12 хүний VIP өрөөтэй.

  • Байгуулагдсан
    2003 он
  • Байшин буудлын тоо
    25
  • Нийт орны тоо
    60
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Баянхонгор аймаг, Баянхонгор хот, Номгон 1 дүгээр баг, "Их номгон" худалдааны төвийн зүүн талд, Төв авто замын баруун талд.
Зочид буудал
СҮМБЭР-АЛТ
Зочид буудал
СҮМБЭР-АЛТ

2013 оноос зочид буудал, кафе, караоке чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тус зочид буудал нэг ээлжиндээ 54 хүн хүлээн авах хүчин чадал бүхий 4 люкс, 2 ортой 10, 1 ортой 15, нийт 32 өрөөтэй. Өрөө бүр кабелийн телевиз, утасгүй интернэт орчинтой. 40 хүнд үйлчлэх боломжтой кафе, 2 караоке өрөө, 8 хүний багтаамжтай 1 виф өрөөтэй.

 Монгол улс, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, Хонхор хотхон, 12 дугаар байр.
Зочид буудал
ТАВАН ОД
Зочид буудал
ТАВАН ОД

2002 онд байгуулагдсан уг зочид буудал нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд жилийн 4 улиралд ажилладаг. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мөн 250 хүний багтаамжтай ресторан, караоке, хүлээн авалтын танхим, спиннинг заал, 30 автомашины дулаан зогсоолтой.

Монгол улс, Увс аймаг, Улаангом хот (Улаанбаатар хотоос 1336 км-т)
Амралтын газар
ТАЛБИУН ЛОДЖ
Амралтын газар
ТАЛБИУН ЛОДЖ

Талбиун лодж жуулчны бааз нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд, Орхон голын зүүн эрэгт байрладаг. Энэхүү газар нь дэлхийн өвд бүртгэгдсэн. Нэг ээлжиндээ 80-100 зочин хүлээн авах стандарт хоёр, гурван давхар гэр, хоёр ортой тансаг гэр; 60-80 хүний суудалтай ресторан; 24 цагийн турш ажиллах халуун шүршүүр, бие засах ариун цэврийн өрөөтэй бөгөөд тус бааз нь төвийн цахилгаан сүлжээнд холбогдсон байна.

Монгол улс, Өвөрхангай аймаг,  Хужирт сум,  Үүртийн тохойн зүүн хойд талд, Хаалган дэнж (Улаанбаатар хотоос баруун урагш 410 км-т). 
Зочид буудал
ТЭРЭЛЖ
Зочид буудал
ТЭРЭЛЖ

5 одтой тансаг зэрэглэлийн Тэрэлж зочид буудал нь улсын тусгай хамгаалалттай цэцэрлэгт хүрээлэн болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын дунд байрладаг. Тус байгалийн цогцолборт газарт шувуудыг ажиглахаас эхлээд явган алхат хийх, ууланд авирах, морь унах, өвслөг тал, ой мод бүхий уулсаар аялах боломжтой юм.

 

  • Байгуулагдсан
    2008 он
  • Байшин буудлын тоо
    52
  • Нийт орны тоо
    300
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Горхи Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар (Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд)
Амралтын газар
ТЭРЭЛЖ ЛОДЖ
Амралтын газар
ТЭРЭЛЖ ЛОДЖ

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах тус амралтын газар нь тохилог гэр, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий модон байшин, ресторан, гэр музей зэргээрээ гадаадын жуулчид дунд алдартай. Тэрэлж Лоджид та явган аялал хийх,  морь унах эсвэл сарлагийн тэрэг жолоодох зэргээр Монголын нүүдэлчдийн өвөрмөц амьдралын хэв маягийг мэдрэх боломжтой. Сайн загварын уламжлалт морь болон сарлагийн тэрэгтэй.

  • Байгуулагдсан
    2010 он
  • Гэр буудлын тоо
    44
  • Байшин буудлын тоо
    10
  • Нийт орны тоо
    160
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Онгоцотын ам (Улаанбаатар хотоос 55 км-т).
Амралтын газар
УВС НУУР
Амралтын газар
УВС НУУР

“Увс нуур” жуулчны бааз нь дэлхийн өв, дархан цаазат Увс нуурын эрэг дээр 2015 онд байгуулагдсан амралт, аялал жуулчлалын цогцолбор юм. Монгол ёс заншил, орчин үеийн шийдлийг хослуулсан хийц бүхий тус бааз нь гадаад, дотоодын жуулчид, амралт, зугаалгаар аялагчдад үйлчилдэг.

  • Байгуулагдсан
    2015 он
  • Гэр буудлын тоо
    35
  • Байшин буудлын тоо
    5
  • Нийт орны тоо
    90
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Увс аймаг, Улаангом хотоос 28 км зайд, Увс нуурын хөвөөнд (Улаанбаатар хотоос 1336 км-т)