ГРАНД ТУР
ГРАНД ТУР
“Гранд тур” жуулчны бааз нь Хөвсгөл нуурын зүүн эрэгт байрладаг. Тус амралт жуулчны бааз утасгүй интернэт, гадна террас, сагсны болон гар бөмбөгийн талбай, ширээний теннис, биллиард, хүүхдийн тоглоомын талбай, саунтай бөгөөд морь унах, завин аялал, явган аялал, гадна терраст кино үзэх зэрэг үйлчилгээг санал болгодог. Монгол, ази, европ хоолоор үйлчилдэг.
ГРАНД ХИЛЛ
ГРАНД ХИЛЛ
4 одтой Гранд хилл зочид буудал нь 2016 онд анх үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд орчин үеийн тохижилт, тавилга бүхий цэлгэр, гоёмсог 194 өрөөтэй. Худалдааны дүүрэгт, Чингис хаан олон улсын нисэх буудлаас 50 км-ийн зайд, Улаанбаатар төмөр замын буудлаас 2 км зайд байрладаг. Бид зочдод ресторан, Sunny’s Coffee шоп, саун болон жакузи, рашаан болон массаж, фитнесс төв, хурлын танхимыг санал болгож байна.
ГРАНД ЯК
ГРАНД ЯК
Гранд як зочид буудал нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн болон уламжлалт хэв маяг, дизайныг хослуулсан 108 өрөө бүхий зочид буудал юм. 173 зочин хүлээн авах боломжтой, стандарт, хагас люкс, бизнес люкс, гэр бүлийн болон люкс өрөөтэй. Тус зочид буудал төрийн байгууллага, үзвэр үйлчилгээний газруудтай ойр, хот хоорондын автобусны зогсоолоос 1,5 км, вокзалаас 4 км зайд байрладаг.
ГУРВАН СЭНХЭР
ГУРВАН СЭНХЭР
Ховд аймгийн төвөөс 100 км зайд, Монголын есөн гайхамшгийн нэг Гурван сэнхэрийн агуйн дэргэд байрлах уг амралтын газар нь нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мөн 50 хүний багтаамжтай ресторантай.
ДАРЬГАНГА
ДАРЬГАНГА
Дарьганга зочид буудал нь 2019 онд байгуулагдсан бөгөөд нэг ээлжиндээ 90 гаруй зочин хүлээн авах хүчин чадалтай. Стандарт, люкс, гэр бүлийн сонголт бүхий 43 өрөөтэй. Мөн 150-240 хүний багтаамжтай тайз дэлгэцийн хэрэгслээр бүрэн хангагдсан хурим найр, хүлээн авалтын цэлгэр танхимтай.
ДӨРВӨН БЭРХ ТОЛБО НУУР
ДӨРВӨН БЭРХ ТОЛБО НУУР
Энэхүү амралтын газар нь Монгол Алтайн нурууны хамгийн том цэнгэг устай Толбо нуурын эрэг дээр оршдог бөгөөд жилийн аль ч улиралд амрах боломжтой. Монгол болон казах гэр, тохилог байшинд амарч, казах үндэсний соёл, зан заншилтай танилцан, үндэсний амтат хоолыг нь амталж, бүргэдтэй зургаа татуулж, аялал зохион байгуулах боломжтой.
ДУГАН ХАД ТРЭВЭЛ
ДУГАН ХАД ТРЭВЭЛ
Дуган хад амралтын газар нь Хэнтий нурууны салбар уул Эрдэнэ хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой “Дуган” хадны дэргэд, далайн түвшнээс дээш 1200 м өндөрт байгалийн үзэсгэлэнт “тусгай хамгаалалтын” бүсэд оршдог. Нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах боломжтой, канад хаус, цомцог гэрүүдтэй. Амралтын газрын ойролцоо нарсан ой ургасан байдаг нь амрагчдад их таалагддаг.
ДУУТ РЕСОРТ
ДУУТ РЕСОРТ
“Дуут ресорт” нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Халуун усны амны халуун рашаантай байгалийн үзэсгэлэнт нутагт байрладаг. Энэхүү амралтын газар нь 25 гэр зочид буудал, 5-8 өрөө бүхий зочид буудалтай бөгөөд нийт 80-100 ортой. Монгол орны онгон дагшин байгальд тав тухтай амрах тансаг орчныг бүрдүүлсэн өвөрмөц модон барилга, гэр, мөн найрсаг зочломтгой үйлчилгээгээрээ ялгардаг.
ДЭЭДЭС
ДЭЭДЭС
“Дээдэс” зочид буудал нь нэг ээлжиндээ 50 гаруй зочин хүлээн авах хүчин чадалтай, бүс нутгийн томоохон зочид буудлуудын нэг юм. Өрөө бүр халуун, хүйтэн ус, 30 суваг бүхий кабелийн телевиз, утасгүй интернэттэй бөгөөд 24 цагийн харуул хамгаалалт, ил зогсоолтой.
ЗАВХАН
ЗАВХАН
2015 онд ашиглалтанд орсон уг зочид буудал Завхан аймгийн Улиастай хотод байрладаг. Нэг ээлжиндээ 20 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 4 одтой зочид буудлын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлдэг.
ИХ ХОРГО
ИХ ХОРГО
“Их хорго” жуулчны бааз нь нэг ээлжиндээ 120 хүртэлх тооны аялагч хүлээн авах хүчин чадал бүхий 30 монгол гэртэй. Мөн европ, монгол хоолоор үйлчилдэг 120 хүний багтаамж бүхий ресторан, 60 хүний багтаамжтай паб, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 8 ариун цэврийн өрөө, нийтийн бие засах газар бүхий 10 өрөөтэй. Төвийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр, 24 цагийн хамгаалалттай гэдгээрээ онцлог.
ИХ ХОРУМ
ИХ ХОРУМ
Их Монгол Улсын эртний нийслэл болох Хархорин хотод байрладаг тус зочид буудал нь тансаг зэрэглэлийн болон энгийн өрөөнүүдтэй, 60-70 хүний багтаамжтай ресторан, алжаал тайлах саун, баар лоунжтай. Бизнес болон амралт зугаалгаар аялагчдад дэлхийн жишигт нийцсэн, найрсаг, эелдэг үйлчилгээ, тав тухтай байдлыг санал болгож байна.
КОМФОРТ
КОМФОРТ
3 одны зэрэглэлийг хангахуйц тус зочид буудал нь тохилог тав тухтай 60 өрөөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Мастер тогоочийн бэлтгэсэн баялаг орцтой өглөөний цайгаар үнэгүй үйлчилдэг. Зочид буудлын өрөөнүүд нь мини бар, олон сувагтай LCD ТВ, дотуур холбоотойгоос гадна утасгүй интернэтээр бүрэн тоноглогдсон.
КЭМПИНСКИ ХАН
КЭМПИНСКИ ХАН
5 одтой тансаг зэрэглэлийн Кемпински Хан Палас зочид буудал нь хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд байрладаг. Тус зочид буудал нь өвөрмөц, орчин үеийн, тансаг зэрэглэлийн 99 өрөө, люкс өрөөтэй. Мөн тансаг дизайн бүхий 4 уулзалтын өрөө, 4 ресторан, орчин үеийн фитнесс төвтэй.
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
“Монголын нууц товчоо” жуулчны бааз нь жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өвөрмөц онцлог бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэдэг. Тус жуулчны бааз нь 24 ор бүхий люкс, стандарт зэрэглэлийн өрөөтэй зочид буудал, 72 ор бүхий 13-р зууны үеийн цомцог гэр, 18 ор бүхий зуны байртай бөгөөд нэг ээлжиндээ 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Мөн монгол болон европ хоолоор үйлчлэх 60 хүний суудалтай ресторан, 12 хүний суудалтай VIP өрөө, задгай талбайн үйлчилгээтэй.
МӨНГӨН УУЛ
МӨНГӨН УУЛ
Тус жуулчны бааз 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Ховд хотын төвөөс баруун тийш 9 км зайд байрладаг. Нэг ээлжиндээ 30 хүн хүлээн авах хүчин чадал бүхий хоолны танхимтай. Суурь доторх байгууламжуудын хооронд засмал замтай.
НОВОТЕЛ
НОВОТЕЛ
4 одтой Новотел зочид буудал нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн интерьер дизайн бүхий 5 төрлийн, дээд зэрэглэлийн 192 өрөөтэй. Өрөө бүр нь орчин үеийн хавтгай дэлгэцээр 100 гаруй суваг үзэх, өндөр хурдны интернэт ашиглах, олон улсын дуудлага хийх боломжоор хангагдсан байдаг. Хотын төвд байрлах тус зочид буудал нь Төрийн ордон, Сүхбаатарын талбайд ойр бөгөөд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 30 минут, Улаанбаатар төмөр замын төв буудлаас 15 минутын зайтай оршдог.
НОЁН ТУР
НОЁН ТУР
Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос баруун зүгт Хараа голын эрэг, Ноён уулын хормойд байрладаг уг амралт, сувилал, жуулчны бааз нэг ээлжиндээ 180-200 хүн хүлээн авах хүчин чадалтай.