ATA Carnei

Feature Film Development Loans enable Irish producers to commission screenplays with a view to developing feature films to production stage.

Зураг авалтАялалATA Carnei
  • ATA карней

    2004 онд Монгол улс Станбулын конвенцэд нэгдэн орж,  АТА карнейг олгох эрх бүхий байгууллагаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) томилогдсон билээ. АТА карней гэдэг нь бараа, тээврийн хэрэгслийг нэг жилийн хугацаанд импортын гаалийн татваргүйгээр түр оруулах, буцаан гаргах зориулалт бүхий олон улсын гаалийн баримт бөгөөд үндэсний гаалийн мэдүүлгийг орлодог.

    АТА карнейд дараах төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамааруулна. Үүнд:

    • Худалдааны загвар
    • Ажил мэргэжлийн холбогдолтой тоног төхөөрөмж
    • Үзэсгэлэн, яармаг болон ижил төстэй хурал цуглаан зэрэг үйл ажиллагааны зориулалт бүхий бараа бүтээгдэхүүн зэрэг багтана.

    МҮХАҮТ-д хандсан албан бичиг

    • АТА карнейн өргөдөл
    • ATA карнейн үнийн нэхэмжлэх сав баглаа боодлын жагсаалт
    • АТА карнейн баталгаа
    • ATA карнейн журам

    Холбоо барих мэдээлэл:

    Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ, ХҮГазар, АТА карней хариуцсан мэргэжилтэн

    Утас: (+976) 7727 7070-3; 9907 2685

    Цахим хаяг: atacarnet@mongolchamber.mn

    Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

    Вэбсайт