Америкийн нэгдсэн улсын California мужийн Cathedral хотын The Mary Pickford театрт энэ оны 10-р сарын 07-оос 09-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д найруулагч Д. Баттөмөрийн “TRIO” МУСК “Spotlight Film Selection” хэсэгт шалгаран тус наадмын үеэр дэлгэцнээ гарахаар сонгогдсон байна. “TRIO” уран сайхны кино нь Дауны синдромтой хүүхэд, даунтай иргэний дүрийг гаргаснаараа Монголдоо анхдагч кино болжээ. Мөн тус кино нь Бүгд найрамдах Польш улсын нийслэл Варшав хотноо жил бүр зохион байгуулагддаг “Варшавын Олон Улсын кино наадам”-ын 38 дахь удаагийн арга хэмжээнд оролцох албан ёсны урилгыг хүлээн аваад байгаа билээ. Тус наадам нь Канн, Венец, Локарно, Берлин, Токио, Москва, Шанхай, Каир зэрэг “Кино продюсерүүдийн Олон Улсын холбоо”-нд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог наадам юм.
Хүний эрх, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, үндэстний ижилсэл зэрэг томоохон сэдвүүдийг хөндсөн “TRIO” МУСК-ны Европ тив дэх нээлт Польш улсын Варшав хотноо 2022 оны 10-р сарын 14-өөс 23-ны өдрийн хооронд зохион байгуулагдах кино наадмын үеэр тохиох юм.