Кино урлагийн зөвлөл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг дөрвөн жилийн хугацаатайгаар боловсруулан явуулдаг.
Тус зөвлөл нь Монголын кино урлагийн баялаг түүхийг хадгалан үлдээхийн зэрэгцээ шинэ залуу болон шилдэг кино уран бүтээлчдийг Монголын кино урлагийн ирээдүйг тодорхойлохуйц кино бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх; Монголын кино урлагийн эдийн засагт оруулах хувь нэмэр, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн үндэсний кино уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх, Монголын кино болон кино урлагийг салбарыг олон улсад таниулах замаар Монголын болон олон улсын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг.
КУЗ нь стратеги зорилгоо Монгол киног дэмжих, олон улсын хамтын ажиллагааны болон олон нийтийн асуудал хариуцсан нэгжээр тус тус дамжуулан хэрэгжүүлдэг.