ХӨВСГӨЛ
  • Аймгийн төв
    Мөрөн
  • Аймгийн сумд
    24
  • Хүн ам
    45,866
  • Цахим хуудас
    https://khovsgol.gov.mn/

Хөвсгөл аймгийн төв нь Мөрөн хот. Нийслэл Улаанбаатар хотоос баруун хойш 671 км зайд, 100.629 ам дөрвөлжин км  газар эзлэн оршдог бөгөөд газар нутгийн хэмжээгээр улсдаа 6 дугаарт орно. Тус аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумд ихэвчлэн дархад, цаатан, тува; Чандмань-Өндөр сумд урианхай; Цагаан-Үүр сумд буриад; Шинэ-Идэр, Галт, Жаргалант сумд халх; бусад сумд хотгойд ястнууд голлон амьдардаг. Хөвсгөл аймаг том, жижиг 300 гаруй нууртай. Эдгээрийн дотроос цэнгэг тунгалгаараа дэлхийд тэргүүлж, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол улсдаа хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаарт ордог нь Хөвсгөл нуур юм.