Говьсүмбэр аймгийг Улсын Их хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Аймаг, сум байгуулах тухай” 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Сүмбэр, Баянтал, Шивээговь гэсэн 3 сумтай байгуулсан Монгол улсын отгон аймаг юм.
Говьсүмбэр аймаг нь 554.1 мянган га газар нутагтай, Дундговь, Дорноговь, Төв аймаг, Хэнтийн гэсэн 4 аймгийн 9 сумтай хиллэдэг. Боржигин сэцэн вангийн хүшуунд 5 аймгийн 17 сум харьялагдаж байсан. Аймгийн төв нь Чойр хот юм. Далайн түвшнээс дээш 1269 м-т орших бөгөөд 1994 онд байгуулагдсан, 5540 км² нутагтай. Чойр хот Сүмбэр сумын төвд оршдог. Далайн түвшнээс дээш 1000-1200 м-ийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай.