Баян-Өлгий аймгийн төв нь Өлгий хот юм. Монгол орны баруун захад, нийслэл Улаанбаатар хотоос 1686 км зайд, далайн түвшнээс дээш 1710 м өндөрт байрлана. Өлгий сум 1940 онд байгуулагдсан бөгөөд 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болжээ. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож, газрын хэмжээг 10.092 га хэмээн тогтоожээ.