Архангай аймгийн төв нь Цэцэрлэг хот. Нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 480 км зайд, далайн түвшнээс дээш 1695 м-ийн өндөрт оршдог. Тус аймгийн Эрдэнэбулган сум нь Хангайн нурууны үргэлжлэл болох ой мод, гол мөрөн, төрөл бүрийн ан амьтан, цэцэг, жимс бүхий байгалийн үзэсгэлэн төгөлдөр, өндөр сүрлэг, дархан цаазат Булган уулын өвөрт, хойд, урд Тамирын голын дунд байрлана.