Өмнөговь аймгийн төв нь Даланзадгад хот. Нийслэл Улаанбаатар хотоос 560 км зайд орших тус аймаг нь 165 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 15 сумтай. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Оюу толгой, Таван толгой, Эрдэнэс таван толгой, Энержи ресурс зэрэг 14 компани ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.