Өвөрхангай аймгийн төв нь Арвайхээр хот. Нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Тус аймаг нь Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, эртний түүхт Хархорум, номын бясалгалт газар Төвхөн хийд зэрэг нутгийн үзэсгэлэнт сайхан байгаль ихтэй. Тус аймаг далайн түвшнээс дээш 1813 м өндөр, нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган км.кв, Нутгийн хойд хэсгээр Хангайн нурууны, өмнөд хэсгээр нь Алтай нурууны салбар уулс үргэлждэг. Монгол улсын төв хэсэгт орших тус аймаг Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудтай хиллэнэ.