Увс аймгийн төв нь Улаангом хот. Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км. Байгалийн үзэсгэлэнт газар болон түүх дурсгалт газар олонтой аймаг юм.