Төв аймгийн төв нь Зуунмод хот. Богдхан уулын өвөрт, далайн түвшнээс дээш 1529 м өндөрт, нийслэл Улаанбаатар хотоос 43 км зайд, 74 км² газар нутгийг эзлэн оршдог. Монгол улсын төв хэсэгт төвлөрөн байрших уг аймгийн нутаг дэвсгэрт улсын нийслэл байрладаг. Аймгийн төвийн болон хойд бүс нутгаар газар тариаланг эрчимтэй эрхлэх бөгөөд нийслэлийн хүн амыг мах, сүү, хүнсний ногоо, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнээр хангадаг томоохон үйлдвэрлэгч аймаг юм.