СҮХБААТАР

Сүхбаатар аймгийн төв нь Баруун-Урт хот. Нийслэл Улаанбаатар хотоос 556 км-т, далай түвшнээс дээш 981 м-т, 82.287 км2 газар нутгийг эзлэн оршино. Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Тус аймгийн хүн амын дийлэнх нь халх, дарьганга ястан бөгөөд цөөн хувийг үзэмчин, барга, хуучид, өөлд, цахар ястан эзэлдэг.