Сэлэнгэ аймгийн төв нь Сүхбаатар хот. 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон энэ аймаг 1934 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын хойд хэсэгт Орхон, Сэлэнгийн сав нутагт оршино. Сүхбаатар хот нь төмөр болон авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.