Аймгийн төв нь Улиастай хот юм. Улаанбаатар хотоос 1115 км зайд оршино. Анх 1733 онд Улиастайд Манжийн цэргийн жанжны газрыг байгуулснаар энэ хотын түүх бичигдэж эхэлсэн ажээ. 1912 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Богд хаант Монгол улсын цэргүүд Улиастай хотыг Манжийн дарлалаас чөлөөлсөн гэх түүхэн баримт бий. Улиастай хот нь хангайн бүс нутгийн сэрүүн бүсэд хамаарах учир харьцангуй хүйтэн уур амьсгалтай.