Дундговь аймгийн төв нь Мандалговь хот. Улаанбаатар хотоос 270 км зайд, далайн түвшнээс дээш 1395 м өндөрт, 11 км2 талархаг газрыг эзлэн оршино. Газар нутгийн хэмжээ 7469 мянган га, Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 бөгөөд хамгийн өндөр Дэлгэрхангай уул далайн төвшнөөс дээш 1913 м өндөр өргөгджээ.