ДОРНОГОВЬ

Дорноговь аймгийн төв нь Сайншанд хот юм. Нийслэл Улаанбаатар хотоос 463 км зайд, далайн түвшнээс дээш 938 м өндөрт оршино. Нийт газар нутгийн хэмжээ 234.6 га. Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг бөгөөд говь хээр хосолсон нутагтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай.