ДАРХАН-УУЛ
  • Аймгийн төв
    Дархан
  • Аймгийн сумд
    4
  • Хүн ам
    86,859
  • Цахим хуудас
    http://darkhan.gov.mn/

Дархан-Уул аймгийн төв нь Дархан хот.  Нийслэл Улаанбаатар хотоос 235 км зайд,  Орхон, Сэлэнгийн сав газарт багтдаг тус хот Хараа голын эрэг, Бурхантын хөндийд оршдог. Дархан хот далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрладаг бөгөөд 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай. Тус хот байгалийн баялагтаа түшиглэн, барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн бөгөөд цемент, силикат, байшин үйлдвэрлэх болон мах комбинат, архи, керамзит, эрдэс хөвөн, төмөр бетон, хар төмөрлөг, хүнс, нэхий эдлэлийн зэрэг олон үйлдвэртэй. Мөн барилгын материалын болон нүүрс, алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй билээ.