Говь-Алтай аймгийн төв нь Алтай хот. Нийслэл Улаанбаатар хотоос баруун урагш 1001 км зайд, далайн түвшнээс дээш 2181 м өндөрт, 51 км² газар нутгийг эзлэн оршдог. Аймаг нь Есөнбулаг сумд харьяалагдана. Монголын хамгийн өндөрлөг газар байрладаг хот бөгөөд хүн амын тоогоор хорьдугаар байранд орно.