БУЛГАН

Булган аймгийн төв нь Булган хот юм. Нийслэл Улаанбаатар хотоос 318 км зайд, далайн түвшнээс дээш 1208 м өндөрт оршдог. 89 км² газар нутагтай, хүн амын тоо 13.034 (2020). Тус аймаг Дайчин вангийн хүрээний суурин дээр байгуулагджээ. Засаг захиргааны хувьд Булган аймгийн Булган сум хэмээн нэрлэгдэх бөгөөд 6 багтай. Нутаг дэвсгэрийн хойд цэг нь Ачуутын овоо, зүүн цэг нь Мээж уул, урд цэг нь Өндөр хөтөл, баруун цэг нь Булган хан уул болж, уулархаг ойт хээрийн бүсэд нийт 8860 га газар нутгийг эзлэн оршдог.