“MONGOLIAN FILMS PITCH SESSION BY MNFC & MYLAB” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“MONGOLIAN FILMS PITCH SESSION BY MNFC & MYLAB” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“MONGOLIAN FILMS PITCH SESSION BY MNFC & MYLAB” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Кино урлагийн зөвлөл нь кино урлагийн салбарын уран бүтээлчдийг олон улсын кино наадамд оролцуулах, олон улсын хамтарсан кино төсөл бүтээх боломж бий болгох зорилгоор 29 дэх Бусаны Олон улсын кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетад оролцож байна.
Тус маркетын хүрээнд 10 дугаар сарын 05-ны өдөр төсөл танилцуулах үйл ажиллагааны бэлтгэл хичээлийг Mylab компанийн куратор Лорна Тий орсон юм. Үйл ажиллагааг 10 дугаар сарын 07-ны өдөр Mylab-тай хамтран Бусан хотын BEXCO төвд зохион байгуулав.
“MONGOLIAN FILMS PITCH SESSION” үйл ажиллагаагаар Монгол уран бүтээлчид өөрсдийн кино төслийг олон улсын кино бүтээгч, продюсер, салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Кино төслийн танилцуулагчдаар:
1. “БАГА ХЭМЭЭХ ИХ ХҮН” – Продюсер: Л.Айгерим
2. “АЛЬФА ОМЕГА” – Продюсер: Г.Ундармаа
3. “ТАЛ НУТГИЙН САГСАН БӨМБӨГ” – Найруулагч & Зохиолч: С.Жавхлан
4. “ГОВЬД ТОХИОЛДСОН БУДЛИАНТ ЯВДАЛ” – Продюсер: Г.Номин
5. “ЭЦЭГ ТӨР” – Продюсер: С.Ангараг нар ажилласан бөгөөд дараагийн хэсэгт
олон улсын продюсер, кино уран бүтээлчидтэй уулзаж илүү тодорхой мэдээлэл өгсөн юм. Энэхүү үйл ажиллагаанд 55 олон улсын кино уран бүтээлчид оролцов.