БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ХӨВСГӨЛ АЙМАГ, РЕНЧИНЛХҮМБЭ СУМ
Ренчинлхүмбэ сумын төвөөс 82км зайд Шишгэд тэнгисийн бэлчир оршдог. Монголын Нууц Товчоонд Шишгэд хэмээх голын тухай гардаг бөгөөд Дархадын цэнхэр хотгорын бүх гол Шишгэд голд цутгадаг гадагшаа урсгалтай ганц гол юм. Шишгэд гол нь далайн түвшнээс дээш 2610 метр өндөр Хорьдол Сарьдагийн салбар уулс Алтан тайгын Гунын голоос эх аваад хэд хэдэн нуурыг дамжин урссаар Енисей мөрөнтэй нийлж Хойд мөсөн далайд цутгадаг.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.