БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ХОВД АЙМАГ
Монголын томоохон нууруудын нэг болох Хар ус нуур нь 1153 ам км талбайтай, 72 км урт, 26 км өргөн, далайн түвшнээс дээш 1157 м өндөрт оршдог цэнгэг устай, урсгал уг нуур хэдийгээр том боловч нэн гүехэн юм. Нуурын хамгийн гүн хэсэг нь 4.4 м, дундаж гүн нь 2 м байдаг. Хар ус нуур нь 70.450 ам км талбайгаас усаа цуглуулна. Үүний 70 хувь нь дан ганц Ховд голын сав газарт хамаардаг. Хар ус нуурыг 1997 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Улаанбаатар хотоос 1089км зайд оршино.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу