Юнескод бүртгэгдсэн дэлхийн өвУВС НУУРЫН АЙ САВ ГАЗАР

Сая гаруй га нутгийг эзлэн оршдог Увс нуурын ай сав газрыг 2003 онд Дэлхийн өвд анхлан бүртгүүлжээ. Увс нуур нь Төв Азийн хээр тал нутаг дахь гүехэн устай ханасан давст нуур бөгөөд Азийн нүүдлийн шувуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус нуур олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг гол газар болдог бөгөөд 360 орчим зүйлийн шувуу бий.

 Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу