БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ДУНДГОВЬ АЙМАГ, АДААЦАГ СУМ
ТАЙЛБАР: Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байх Хөх бүрд хэмээх нуур оршино. Нуурын дунд талын жижиг арал дээр XYI-XYII зууны үед баригдсан чулуун барилгын туурь байдаг. Туурийг тойрон 4 хэсэг чулуун өрлөг байна. Барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм байжээ. Энэ чулуун байгуумжид хэрэглэсэн чулууны ижил нь өмнө зүгт 200 гаруй км алсад байгаа бөгөөд тэндээс тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж таамагладаг.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.