БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ДОРНОД АЙМАГ, МАТАД СУМ
Дорнод Монголын өргөн уудам тал нутагт орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм. Мэнэнгийн тал Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн, далайн түвшнээс дээш 600 м өндөрт оршдог. Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялганат хээр, түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн сүргийг хамгаалах нь дэлхий дахинд нэн ач холбогдолтой. Улаанбаатар хотоос 640км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.