БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, БАЯНХОНГОР АЙМАГ, БАЯНЛИГ СУМ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт оршино. Энэ агуйг анх 1987 онд Монгол- Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн үеийн дурсгал судлах анги олж илрүүлэн 1995-2000 оны хооронд Монгол-Орос-Америкийн хамтарсан археологийн экспедиц малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. Малталт судалгааны үр дүнд Монгол болон Төв Азийн энэхүү бүс нутагт дөрөвдэгч галавын сүүл үед урин зөөлөн уур амьсгалтай байсан болохыг тогтоон, Монгол орны нутаг дээр хүн амьдарч эхэлсэн 500 мянган жилийн тооллыг даруй 200 мянган жилээр урагш нь ахиулж, Төв Азид, тэр дотроо плейстоцений үед үүсэн тогтсон “Эртний нууруудын хөндий”-д хүн дэлхийн чулуун зэвсгийн сонгодог онолоор ОЛДУВАЙН үед буюу манай тооллын өмнөх 700 мянган жилийн тэртээгээс суурьшин амьдарч байжээ хэмээн үзэх үндэслэлийг өгчээ.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу