БайгальИХ БОГД УУЛ

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, БАЯНХОНГОР АЙМАГ, БАЯНГОВЬ СУМ

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их богд уул нь далайн түвшнээс дээш 3957 м өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулдаг билээ. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц ихтэй. Энэхүү уул нь Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсын дунд оршдог. Энд хулан, хавтгай, аргаль, янгир төдийгүй Монгол улсын улаан номд бичигдсэн олон ан амьтан бий. Улаанбаатар хотоос 612км зайд оршдог

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу