БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, БУЛГАН АЙМАГ, ДАШИНЧИЛЭН СУМ
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших эртний хотын туурийг нутгийнхан “Чин толгой” гэдэг. Энд эртний гэрэлт хөшөөний суурь том чулуун хоёр мэлхий байх бөгөөд тэндээс олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ. Эл балгасын орчимд эртний судлалын малтлага судалгаа нарийвчлан хийгээгүй боловч түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан, Киданы Чжэнь Чжоу хотын үлдэгдэл гэж судлаачид үзжээ. Улаанбаатар хотоос 199 км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу