Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
ЗҮРХЭН АРАЛ - Mongolian National Film Council
БайгальЗҮРХЭН АРАЛ

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, ДОРНОД АЙМАГ, БАЯН-УУЛ СУМ

Түүхчид Өүлэн эхийн төрхөм Олхунууд аймгийн нэр сунжирсаар “Ульхан” болсон гэж таамагладаг. Олхунууд бол Y-YII зууны үед Монголын дорнод хэсэгт нутаглаж байсан Монголчуудтай гарал нэг шивэй нарын хойчис бөгөөд X зууны үеэс Онон мөрний их шугуй, Хан Хэнтийн нурууны үргэлжлэл их хөвчид олон монгол овог аймгийн хамт нутаглаж, зун намартаа Улз, Хэрлэн голын сав дагуу тал нутаг руу нүүдэллэж зарим үед Буйр нуур Ульхан уулыг эгц урдаас нь харахад майхан шиг харагддаг учраас “Ульхан майхан уул” хэмээн ном сударт тэмдэглэн үлдээжээ. Ульхан майхан уулыг Онон гол ороон урсахдаа зүүн доохно талд нь салаалан урсдагийг “Ононгийн таван салаа” хэмээн нэрлэдэг. Ийнхүү салаалж урсаад их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг дээрээс нь харагдах байдлаар “Зүрхэн арал” хэмээн нэрлэсэн. Монголын нууц товчоонд, Мэргидийн Их Чилэдү Олхунуд иргэнээс охин аваад буцаж явахад нь Ононгийн шугуйд шувуу агнаж явсан Есүхэй баатар тааралдан өнгө зүстэй Өүлэн хатныг үзэж Нэгүүн тайш ах, Даридай Отчигин дүү нараа дагуулан ирж булаан авдаг.

Ийнхүү Өүлэн хатан боржигоны бэр болж богтлогдон ирсэн нь Ульхан уулын орчимд байсан бөгөөд булаагдсан Өүлэн хатан Ононгийн ус эрэг юугаан хальж давтал, урсгал ус боргилон шуугитал  уйлан хайлсан учир энэхүү таван салаа үүссэн гэж домоглодог.

Уулын майхан уулын орой дээрээс хойш 3-4 км зайд Монгол Улсын хойд хилийн зурвас дурайн харагдана. Эдүгээ энэ орчимд буюу Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт 1971 онд нээгдсэн хүрдэг байжээ.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.