БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ТӨВ АЙМАГ, ЗУУНМОД ХОТ
Горхи Тэрэлж нь Туул голын хойд биед орших Бага хэсгийн нурууны өмнөд хэсгийн салбар уулс юм. Тэрэлжийн голын өмнөд хэсгийг Горхи, хойд хэсгийг нь Тэрэлж хэмээн нэрлэдэг. Горхи Тэрэлж нь нийслэл хот Улаанбаатартай хамгийн ойр орших үзэсгэлэнт байгаль бүхий газар юм. Тэрэлжээс хойш Туулг голын цутгал Баруун Баян голын хөндийд XVIII зууны үед холбогдох Гүнжийн сүм хэмээх эртний сүмийн туурь бий.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.