БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ХЭНТИЙ АЙМАГ, ӨМНӨДЭЛГЭР СУМ
Хэнтийн нуруунд харьяалагдах Бурхан халдун уул нь Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг хэмээн домоглож, монголчууд эрхэмлэн шүтдэг билээ. Тус уул ар өврөөрөө модоор өвч хучигдсан агаад зөвхөн орой хавьдаа мод нь сийрэгжиж, тайгын тачир ургамал ургадаг аж. 2015 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэгдсэн. Улаанбаатар хотоос 217км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу