БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, БУЛГАН АЙМАГ, БУГАТ СУМ
Булган аймгийн Бугат сумаас баруун хойш 45 км орчим зайд, Алтаадын голын баруун талд орших, Бичигтийн гарам хэмээх ханан хаднаа зосон зургийн бүлэг дурсгал бий. Тус зосон зураг нь эзлэх талбайн хэмжээ, зургийн тоо, өгүүлэмж, дүрслэлийн хувьд өмнө илэрч мэдэгдсэн зосон зургийн дурсгалыг бодвол ихээхэн баялагт тооцогдох бөгөөд 250 гаруй метр урт үргэлжлэх, эгц урагш харсан цавчим ханан хадны ёроолоор хоёр хэсэг газарт бөөн байдалтай оршино.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.