БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, БАЯНХОНГОР АЙМАГ, БАЯНЛИГ СУМ
Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галерей бий. Эдгээрээс анжисанд үхэр хөллөн, газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг тун сонирхол татдаг. Энэ зургийг НТӨ III мянган жилийн өмнөх үед хамаатай хэмээн үздэг гэвэл энэхүү нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж, газар тариалан эрхэлж байсны нотолгоо болох юм.Улаанбаатар хотоос 599км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу