Юнескод бүртгэгдсэн дэлхийн өвБАГА ОЙГОРЫН ХАДНЫ ЗУРАГ

БАЙРШИЛ:        МОНГОЛ УЛС, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ, УЛААНХУС СУМ

ТАЙЛБАР: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Бага Ойгор, Цагаан салаа голын савд олон тооны хадны зураг оршино. Алтай Таван Богдын зүүн сугаас эх авч урсах Цагаан Салаа, Бага Ойгорын голын хөндийд Монгол-Америк-Оросын хамтарсан хадны зураг судлах анги 1995-2000 онд ажиллаж 15 км орчим талбайд тархсан, арван мянга гаруй хадны зургийн зохиомжийг илрүүлэн олж судалжээ. Зургийн үндсэн хэсэг болох арваад мянган зохиомж нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах юм.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу