Юнескод бүртгэгдсэн дэлхийн өвАРАЛ ТОЛГОЙН ХАДНЫ ЗУРАГ

БАЙРШИЛ:        МОНГОЛ УЛС, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ, ЦЭНГЭЛ СУМ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Монгол Алтайн нурууны ноён оргил Алтай Таван Богд уулын өвөр бэлээс эх авсан Хар салаагийн гол, Рашааны гол хэмээх хоёр голын хооронд тогтсон намхан толгойг Арал толгой гэнэ. Арал толгойн өвөр болон орой хэсгийн хэвтээ хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж сийлсэн байх бөгөөд ихэнх хэсэг нь буюу 90 орчим хувь нь зэрлэг ан амьтан ба ан агнууртай холбоотой байхад зөвхөн 7 орчим хувь нь мал, мал аж ахуйтай холбоотой байна.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.