БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ХӨВСГӨЛ АЙМАГ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 км зайд орших уг нуурыг 7 сая орчим жилийн өмнө үүссэн хэмээн үздэг. Хөвсгөл нуур нь 2760 ам км талбайтай, 34-36 км өргөн, 136 км урт, 262 м гүн нуур бөгөөд далайн түвшнээс дээш 1645 м өндөрт оршдог. Нуурын эргийн шугамын нийт урт 414 км, усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Дэлхийн цэнгэг усны 1 хувийг эзэлдэг уг нуурын ёроолын талбайн 70 хувь нь 100 м-ээс илүү гүн байдаг. 11 дүгээр сарын сүүлийн хагас гэхэд бүрэн хөлдөж, мөсний зузаан 1 м болдог. Улаанбаатар хотоос 580 км зайд оршдог