Орхон аймагт байрлах “Эрдэнэт” үйлдвэр Монгол болон Орос улсын Засгийн газрын хоорондын гэрээний дагуу 1973 байгуулагдаж, 1978 онд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлжээ. XX зууны Монгол улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх тэр үеэс эхэлсэн бөгөөд уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.