БайгальЁЛЫН АМ

БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС,  ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ

Нэн ховор Ёл шувуу байдаг учраас ийнхүү Ёлын ам хэмээн нэрлэсэн. Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газарт Зүүн сайханы аманд байх, нэгэн гүн хавцал юм. Дархан цаазат газар бөгөөд далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр, дархалсан талбай нь 64 ам.километр. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Ёлын ам нь мөнх цастай бөгөөд өвөлдөө хэдэн км урт, хэдэн метр зузаантай болдог. Харин дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд 9-р сард цасгүй байх болсон.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.