БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ЗАВХАН АЙМАГ, АЛДАРХААН СУМ
Яруугийн хүрээ (Дашпунцаглин хийд) Завхан аймгийн төв Улиастай хотоос баруун тийш 17 км-т Яруугийн голын эрэг, Донойн нисэх буудлын замын урд биед төвхнөж байжээ. Уг хүрээг 1811 онд Ялгуусан хутагтын XIII дүрийн хувилгаан Лувсандамбадаржаа байгуулсан аж. Хийд 17 сүм дуган, 29 байшин, 4 дацан, байнга хурал хурдаг 540 лам, шавилан суудаг 300 орчим ламтай байжээ. Улаанбаатар хотоос 776км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.